Ашигт малтмалын газраас зохион байгуулсан сургалт, форум
Уул уурхайн хэлтэс:
- Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Швейцарын хөгжлийн агентлагийн ТоБУТ-тэй хамтран “ Бичил уурхайн хууль эрх зүйн орчныг танилцуулах үндэсний форум”-ыг 21 аймгийн 400 гаруй төлөөлөгчдийн хүрээнд зохион байгуулав.
- 2013.03.15-ны өдөр “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ ТӨСӨЛ”-өөс зохион байгуулсан 21 аймгийн Геологи уул уурхай, Байгаль орчны улсын байцаагчдын мэргэжил дээшлүүлэх 7 дугаар сургалтад “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын хэрэгжилт, хэрхэн хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар сургалт хийв. /Сургалтад 21 аймгийн 40 гаруй улсын байцаагч оролцов/2013.01.20-нд ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулагт бичил уурхайн талаар хэрхэн оруулах тухай хэлэлцүүлгийг Уул уурхайн яам, Тогтвортой бичил уурхайн төсөл, бичил уурхайчдын төлөөлийн хүрээнд зохион байгуулав.
- ОҮИТБС-ын ажлын албатай хамтран 2013 оны 2-р сарын 6-нд 75 аж ахуйн нэгжийн дунд “2012 оны ОҮИТБС-ын тайлангаа чанартай гаргацгаая” сэдэвт сургалт зохион байгуулсан.
- 2013 оны 3-р сарын 26-нд 45 аж ахуйн нэгжийн дунд “2012 оны ОҮИТБС-ын тайлангаа хугацаанд нь гаргацгаая” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулсан.
- МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь” сэдэвт үндэсний форумыг зохион байгуулалцаж оролцсон.
- Эрдэнэт хотын Технологийн сургууль дээр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулалцаж оролцсон.
Геологийн алба:
- Монголын геофизикийн холбоо болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Геофизикийн судалгааны ажлын” заавар журам боловсруулах, геофизикийн судалгааны өнөөгийн байдал сэдвээр санал солилцох ажлын уулзалтыг 2013.05.29 нд зохион байгуулсан.
- УТХ-өөр гүйцэтгэж буй геологийн 1:50000-ны масштабтай зураглалын ажлыг гүйцэтгэх зааврыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлын чанарыг дээшлүүлэх, хээрийн судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор геологичдын дунд харилцан туршлага солилцох уулзалтыг хээрийн нөхцөлд 2013 оны 8-р сард зохион байгуулна.