Тендерийн урилга
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэхь заалтад заасны дагуу 2014 онд манай байгууллагын харуул хамгаалалтын үйлчилгээг хариуцан ажиллах, бүх төрлийн хор нийлүүлэх компани тус тус сонгон шалгаруулах гэж байна. Харуул хамгаалалтын тендерт оролцох аж ахуйн нэгж гэрчилгээ, танилцуулга, цагдаагийн байгууллагаас авсан гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг дүнийн саналын хамт, Принтерийн бүх төрлийн принтерийн хор нийлүүлэх компани үнийн саналаа байгууллагын гэрчилгээ, танилцуулга, төлөвлөгөөний хамт нууцлалыг ханган битүүмжилэн тус тус 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн өглөөний 09 цагаас өмнө ирүүлнэ үү.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт заасны дагуу тендэрт ирсэн баримт бичгийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн өглөөний 09 цаг 30 минутанд Ашигт малтмалын газрын хурлын зааланд нээнэ. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцогч эсвэл түүний төлөөлөгч болон сонирхсон этгээд оролцох эрхтэй болохыг мэдэгдье.