Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүх аж ахуйн нэгжүүдийн дунд “Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын тайлангийн Маягт-1, 2-ийг цаг хугацаанд нь чанартай гаргацгаая” сэдэвт сургалтыг  2014 оны 3-р сарын 20-ны 10 цагаас Засгийн Газрын 11 дүгээр байрны /хуучнаар Худалдаа Аж Үйлдвэрийн танхим/ хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Иймд ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох албан хаагчдаа сургалтанд идэвхитэй хамруулахыг мэдэгдэж байна.

Жич: Сургалт үнэ төлбөргүй явагдах болно.

Сургалтын хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.

Ашигт Малтмалын Газар, Сангийн яам, ТЕГазар

Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын Ажлын алба

Лавлах утас: 263709, 70110525