“Хамтран ажиллах санамж бичиг” байгуулав

Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори нь БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн “Миреко Эм Жи Эл” ХХК-тай  хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулав.

Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулснаар Монгол орны уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөлөөлөлд орсон хөрс, усны бохирдлын шинжилгээ, судалгаан дээр хоёр тал хамтран ажиллах бөгөөд Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид “Миреко” төслөөр орж ирсэн шинжилгээний багаж, төхөөрөмжүүдийн сервис үйлчилгээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинжээчдийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Уг санамж бичигт Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, мөн газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг, БНСУ-ын “Миреко Эм Жи Эл” ХХК-ны захирал Жон Ён Гүг, орлогч захирал Ён Гю Хүн нар гарын үсэг зурлаа.