Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа
“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд 2014 оны 06-р сарын 12-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо.
Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг боловсруулахад Нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусган, Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудтай харьцуулан судалж олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан болно.
“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 ” www.estandard.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу.