“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг Ашигт малтмалын газраас санаачлан амжилттай зохион байгуулж сургалтад оролцогчдод батламж гардууллаа.

Тус сургалтад бүх аймгуудын болон нийслэлийн ЗДТГ-ын байгаль орчны асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнууд, төлөөлөгчид оролцож хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар асуулт асууж санал солилцон тулгамдаж буй асуудлаа ярилцав.