ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Улсын Их Сургуулийн “Эрдэмтдийн зөвлөл”-ийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болдод тус сургуулийн “Хүндэт доктор “-ын зэрэг олгожээ.

Монгол улсын геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт оруулсан түүний гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж  Уралын Улсын Их Сургуулийн “ Хүндэт доктор “-ын зэрэг олгосон явдалд Ашигт малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөл, нийт хамт олноос баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.