Газрын тосны эрэл, хайгуулын мэдээлэл
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан компаниуд 2022 он
Газрын тосны эрэл, хайгуулын мэдээлэл 2024
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН МЭДЭЭЛЭЛ
Газрын тосны хайгуулын мэдээлэл:
2026 оны байдлаар газрын тосны хайгуулын 30 талбай байгаагаас хайгуулын шатанд 10 БХГ, хугацаа дуусгавар болсон 3 БХГ байна. Шинээр газрын тосны 1 БХГ-ний төслийг хэлэлцүүлэх шатанд, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-д 1 талбай, гэрээлэгчгүй 15 талбай байна. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын шатанд 8 БХГ, ялгасан 1 талбай байна.
2025 онд:
1. Хайгуулын нийт 17 талбайгаас 14 талбайд /нэмэлт 3/ хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв батлагдсан. Тус БХГ-т хайгуулын 14 талбайд нийт 13836 ф.ц-т хүндийн хүчний судалгаа, 8009 т.км соронзон судалгаа, 600 т.км цахилгаан хайгуул, 235 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа, Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, үнэлгээний 18 цооног, туршилтын 1 цооног, туршилтын 1 хэвтээ цооног, газрын тосны хайгуулын 5 цооног өрөмдөхөөр төсөвлөсөн.
2. Газрын тосны 1, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 1 талбайд шинээр БХГ байгуулсан.
|
№ |
БХГ-т талбай, Гэрээлэгч компани |
2025 онд хийгдсэн ажил |
|
1 |
Төхөм Х Монголын алт(МАК) ХХК |
ü 2025 оны төсөвт тусгагдсан Энгэрсухайт-3 цооногийг өрөмдөх нь эрсдэлтэй болсон тул Энгэрсухайтын хотгорт 3 хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын дараа буюу 2026 онд өрөмдөхөөр шийдвэрлэж хойшлуулсан. ü 185 тууш.км 3 хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын хээрийн дата цуглуулах ажлыг 2025.10.28-2025.12.02-ийн хооронд хийж гүйцэтгэсэн. Боловсруулалтын ажил хийгдэж байна. |
|
2 |
Галба XI Зон Хэн Юу Тиан ХХК |
ü БХГ-г дүгнэж, АҮЭБЯ-д 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн. |
|
3 |
Эргэл XII Смарт ойл ХХК |
ü Смарт1-2445,08 м өрөмдлөг ü 50-748м, 748-1831м интервалд цооногийн геофизикийн судалгаа ü Смарт3-2851м өрөмдлөг ü цооногийн геофизикийн судалгаа ü (2024 оны батлагдсан төлөвлөгөө, төсөв) ü Смарт8- 2800м (2024 оны батлагдсан төлөвлөгөө, төсөв) ü Смарт2-1288 м (2023 онд батлагдсан төлөвлөгөө, төсөв) |
|
4 |
Тариач XV Чайна голденсий петролиум эксплорэйшн корпорэйшн ХХК |
ü БХГ-г дүгнэж, АҮЭБЯ-д 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн. |
|
5 |
Түмэн ойл ХХК |
ü Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулж чадаагүй тул хайгуулын ажлаа хийгээгүй |
|
6 |
Сулинхээр XXIII Шунхлай энержи ХХК |
ü АҮЭБЯ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу жилийн ажлын уулзалт зохион байгуулж, Арбитрын шүүхийн шийдвэр гартал зогсоохоор шийдвэрлэсэн. |
|
7 |
Арбулаг XXIX Макс ойл ХХК |
ü 2023-2025 онд газрын тосын хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч орон нутгийн эсэргүүцлийн улмаас Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ батлуулж, хайгуулын ажлаа эхэлж чадаагүй. |
|
8 |
Хэрлэн тохой XXVIII Монголиа Фойсон энержи ХХК |
ü Гэрээлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичигт: ü Хээрийн геологийн судалгаа болон өгөгдөл нэгтгэлийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн, ü 150 км2 талбайд хүндийн хүчний судалгаа хийсэн, ü 100км2 талбайд соронзон хэмжилтийн ажлыг хийж, орон нутгийн эсэргүүцлийн улмаас ажил хийх боломжгүй болж ажлаа зогсоосон талаар мэдэгдсэн. |
|
9 |
Гурван баян XXX Баян петролиум ХХК |
ü Өмнө хийсэн ажлын тайланг авах хүсэлтүүдийг албан бичгээр манайд ирүүлсэн. АМГТГ-ын техникийн зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын зардлын 1%-тай тэнцэх өртгөөр өгөх шийдвэр гарсан. |
|
10 |
Борзон VII Петро матад энержи лимитед |
ü ТЗ-ийн 2025.10.31 нд АҮЭБЯ-аас авсан. ü 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хүндийн хүчний анхдагч өгөгдөл 6215 ф.ц, 2 хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын анхдагч өгөгдөл бүхий 3592 загварын 5 хуурцаг 127,5 gb Sgy өргөтгөлтэй файлыг акт үйлдэн тус компанид хүлээлгэн өгсөн. |
|
11 |
Жи Өү Эйч ХХК |
ü БОННҮ батлуулж чадаагүй байгаа бөгөөд ХАҮТ-аас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. |
|
12 |
Т1 Тахь ресурс ХХК |
ü 1,843ф.ц-т хүндийн хүч, 1545 т.км соронзон судалгаа |
|
13 |
Богд IV Тахь ресурс ХХК |
ü хайгуулын 3 цооногт (нэмэлт 1) 1507.0 тууш метр өрөмдлөг |
|
14 |
Онги V Тахь ресурс ХХК |
ü хайгуулын 2 цооногт 1477.2 тууш метр өрөмдлөг |
|
15 |
Тавантолгой XXXIII Метан газ ресурс ХХК
|
ü RL-001-3b-Hz-01 цооногийн 1507 т.м өрөмдлөг, үүнээс 864.2 м нь нүүрсний давхраас дундуурх өрөмдлөг. Цэвэр нүүрсний урт 802.2 м. ü RL-001-3b-Hz-02 цооногийн 1567.0 м өрөмдлөг, үүнээс 773.4 м нь нүүрсний давхраас дундуурх өрөмдлөг. Цэвэр нүүрсний урт 712.4 м. ü RL-001-3b-Hz-02 цооногийн 1-р шатны өрөмдлөгийн 64.7 м-ийг өрөмдсөн. 2 дугаар шатны өрөмдлөгийг ирэх оны эхний улиралд гүйцэтгэхээр төлөвлөж байна. ü Туршилт судалгааны ажлыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлсэн. Хийн гарц 1700 шоо метр. |
|
16 |
Гурван тэс XXXV Тэлмэн ресурс ХХК |
ü Нүүрсний давхаргын метан хийн туршилтын 1 буюу LF_07 цооног (416 т.м) ü Хайгуулын 3 цооног 942 тууш.м-ийн өрөмдлөгийн ажил
|
|
17 |
Төв XXXVI Юу Жи Эс ХХК |
ü АҮЭБЯ-д 2025.06.17-ны өдөр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан боловч тусгай зөвшөөрөлийг 2025.12.12-ны өдөр олгосон. |
|
18 |
Ачит XXXVII Тэмүүжин металс ХХК |
ü 2025.01.06-ны өдөр БХГ байгуулсан. ü БХГ-ний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй тул БХГ-г дүгнэж, 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 1/6196 дугаар албан бичгээр АҮЭБЯ-д хүргүүлсэн. |
Газрын тосны хайгуулын мэдээлэл:
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нүүрсний давхаргын метан хийн 5, газрын тосны 2 нийт 7 эрлийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж байна. 2025 онд 10 эрлийн ажлын төлөвлөгөө батлуулахаас 8 талбайд эрлийн ажлын төлөвлөгөө, төсвийг баталсан (Коммон макс ХХК, И эс жи инвест ХХК батлуулаагүй).
Үүнээс 7 компани эрлийн ажлын тайланг ирүүлсэн. Цоож майнинг ХХК 2025 оны тайланг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өмнө хүргүүлэх тухай мэдэгдсэн.
Мөн 2024 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн 2 үр дүнгийн тайланг Газрын тосны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүлээн авсан.
|
Д/д |
Компанийн нэр, талбайн хэмжээ /км.кв/, гэрээ байгуулсан огноо, хугацаа байршил |
2025 онд хийгдсэн ажил |
|
|
ерөнхий |
чиглэлээр |
||
|
Нүүрсний давхаргын метан хий |
|||
|
1 |
1 |
Оргих бүрд хишиг ХХК 931,4743 2024.01.03 3 жил Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумд |
Геологийн маршрутын судалгааг 19 ажиглалтын цэгт тэмдэглэл хийж литологийг штуфэн дээжүүдээр баримтжуулсан. Дээжлэлт 16ш. Үүнээс 13ш нүүрсний дээжид техникийн бүрэн шинжилгээ, 3ш дээжид витринитийн гэрэл ойлтын шинжилгээ, мацералийн бүрэлдэхүүний судалгааг лабораторид шинжлүүлсэн. Мөн 3ш дээжид адсорбцийн изотермийн шинжилгээг хийлгэсэн. |
|
2 |
2 |
И Эс Жи Инвест ХХК 9571.65 км2 2024.01.24 3 жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум |
Гэрээг цуцлах шатанд. |
|
3 |
3 |
Ийстрен газ эксплорэйшн ХХК 9566.04 км2 2024.06.03 3 жил Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг, Хөвсгөл сумд |
Тайланг засварт буцаасан. Соронзон хайгуулын судалгаа 980 тууш.км хийж тайланг ирүүлсэн. 2025.10.29-ний өдрийн 25/008 дугаартай албан бичгээр орон нутгийн багийн хуралд оролцож чадахгүй байгаа тул байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулж чадахгүй байгаа тухай ирүүлсэн. |
|
4 |
4 |
Бөмбөлөгт эрдэс ХХК 9924.24 км2 2024.09.27 3 жил Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст сумд |
Тайланг засварт буцаасан. 2025 онд талбайд өмнө нь хийгдсэн геологийн судалгааны зураглал, геофизикийн судалгаа, эрэл хайгуулын шатны судалгааны материалуудыг Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архиваас цуглуулан нэгтгэж дүгнэлт хийсэн. |
|
5 |
5 |
Цоож майнинг ХХК 2025.03.10 3 жил Дорноговь аймгийн Өргөн, Сайншанд, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ сумд 8742.52 |
Тайланг 2026.02.15-ны дотор ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. |
|
Газрын тос |
|||
|
6 |
1 |
Си Эйч Би Ти Ти ХХК /Эрдэнэцагаан талбай/ 4646,.9 км2 2022.07.29 3 жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум |
Тайланг хүлээн авсан. Эрлийн маршрут 240 км хийж тайланг ирүүлсэн. Мөн 2022-2025 онд хийж гүйцэтгэсэн эрлийн ажлын үр дүнгийн тайланг боловсруулж байна. |
|
7 |
2 |
Си Эйч Би Ти Ти ХХК 9046,5 км2 2023.09.23 3 жил
Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Сүхбаатар, |
Тайланг хүлээн авсан. 430 тууш км эрлийн маршрутын ажил хийж тайланг боловсруулж ирүүлсэн. |
|
2025 онд эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болж үр дүнгийн тайлан ирүүлсэн компаниуд |
|||
|
1 |
Жейд Газ Монголиа ХХК /Шивээговь талбай/ 2022.01.27 3 жил Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Сайхандулаан сумд |
2022-2025 онд хийж гүйцэтгэсэн эрлийн ажлын тайланг Газрын тосны техникийн зөвлөлийн хурлаар 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэж хүлээн авсан. |
|
|
2 |
Баруун наран газ ХХК НДМХ 44,812 км2 2022.07.22 3 жил Өмнөговь аймгийн Ханхонгор сум |
2022-2025 онд хийж гүйцэтгэсэн эрлийн ажлаар үр дүнгийн тайлан боловсруулж ирүүлсэн. Тайланг Газрын тосны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. |
|
|
3 |
Коммон макс ХХК Шатдаг занар /Төгрөг/ 392,2727 км2 2023.05.17 3 жил Төв аймгийн Баянжаргалан сум |
2018-2020 онд хийж гүйцэтгэсэн эрлийн ажлын тайланг Газрын тосны техникийн зөвлөлийн хурлаар 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэж хүлээн авсан. |
|
|
4 |
Хэнсүл констракшн ХХК Газрын тос 7786.49 км2 2021.05.03 3 жил Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан сумд |
2021-2025 онд хийж гүйцэтгэсэн эрлийн ажлын тайланг Газрын тосны техникийн зөвлөлийн хурлаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэж хүлээн авсан.
|
|
|
5 |
Ууганбулаг ХХК Газрын тос 1354.9623 км2 2022.12.23 3 жил Дорнод аймгийн Халхгол сум |
Тайланг хүлээн авсан. 2022-2025 онд хийж гүйцэтгэсэн эрлийн ажлын үр дүнгийн тайланг боловсруулж ирүүлсэн. Тус тайланг Газрын тосны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. |
|
Газрын тосны хайгуулын хэлтэс
Газрын тосны мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ч.Магнайбаяр
Утас: 51-263963
2026-01-28