1.    Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах, байгууллагын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг оновчтой удирдах, тайлагнах, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах, мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, сурталчлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

2.      Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэх,   хайгуулын  ажлын  төлөвлөгөө,  тайлан  болон  хээрийн  үйлдвэрлэлийн  ажилд болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хяналт хийх, баталгаажуулах, хайгуулын үр дүнгээр тогтоосон нөөцийг хянах, ашигт малтмалын ордыг ашиглалтад шилжүүлэх, хаягдал, бохирдол багатай, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологи ашиглан олборлох, боловсруулах, баяжуулах, борлуулахад чиглэсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хууль, эрх зүйн актуудын шаардлагад нийцүүлэн хянах, мэдээллийн сан үүсгэх,  салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь судалгааг хийж дүгнэлт гаргах, байгууллагын болон салбарын удирдлагыг холбогдох мэдээлэл, судалгаагаар хангах;

3.    Газрын  тосны  эрэл, хайгуулын судалгааг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, ордыг ашиглалтад шилжүүлэх, орд ашиглалтыг эрчимжүүлэн, олборлолтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг тогтвортой, олон талт эх үүсвэрээс хангах, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг хангуулах, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх байгууламжийн техник технологийн дүгнэлт гаргах, холбогдох эрх зүйн баримт, бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл арга зүйн зөвлөмж өгөх;

4.      Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын, үүсмэл орд, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт нэгдсэн хяналт тавих, тусгай зөвшөөрөлтэй талбай болон газрын тосны эрэл, хайгуулын гэрээт талбайд холбогдох кадастрын үйлчилгээ үзүүлэх;

5.        Агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудит хийх, статистик мэдээллийг боловсруулах;

6.       Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг хэрэгжүүлэх, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгат шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу гүйцэтгэх, холбогдох зөвлөмж гаргаж, санал зөвлөмж өгөх;

7.      Орон нутгийн хэмжээнд Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, АМГТГ-ын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах;


Дэлгэрэнгүй....


Эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газар

Төлөвлөгөө, тайлан мэдээ хариуцсан ахлах мэргэжилтэн  Т.Батчимэг

Утас: (51)263922