Лабораторийн мэдээлэл
Уул уурхай, газрын тосны төв лаборатори
Уул уурхай газрын тосны төв лабораторийн үйл ажиллагаа нь газрын тосны бүтээгдэхүүн, хатуу түлш болон тэдгээрийн бүтээгдэхүүн, уул уурхайн улмаас бохирдсон газрын хөрс, усны шинжилгээ туршилтыг Монгол улсад мөрдөгдөж буй стандарт арга аргачлалын дагуу чанарын өндөр төвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөхөд оршино.
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙДАЛ MNS ISO/IEC 17025-2018
|
Итгэмжлэгдсэн он |
Итгэмжлэлийн хугацаа |
Харьяа газар |
Итгэмжлэгдсэн байдал |
Итгэмжлэл |
||||
1 |
2006-2008 |
2 жил |
Түлш эрчим хүчний яам |
“Химийн туршилт судалгааны төв лаборатори” |
2 |
2011-2013 |
2 жил |
Ашигт малтмалын газар |
“Нүүрсний туршилт судалгааны төв лаборатори” |
3 |
2013-2017 |
4 жил |
Ашигт малтмалын газар |
“Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори” |
4 |
2018-2020 |
2 жил |
Ашигт малтмал, газрын тосны газар
|
“Уул уурхай, газрын тосны төв лаборатори” |
5 |
2021-2024 |
4 жил |
Ашигт малтмал, газрын тосны газар
|
“Уул уурхай, газрын тосны төв лаборатори” |
6 |
2024-2028 |
4 жил |
Ашигт малтмал, газрын тосны газар
|
“Уул уурхай, газрын тосны төв лаборатори” |
Хүрээ өргөтгөх |
||||
1 |
2014 -6 сар |
3 жил |
Ашигт малтмалын газар |
“Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори” Хөрс усны бохирдлын шинжилгээ |
2 |
2018-5 сар |
2 жил |
Ашигт малтмал, газрын тосны газар
|
“Уул уурхай, газрын тосны төв лаборатори” Газрын тосны бүтээгдэхүүний /Автобензин, ДТ/ шинжилгээ |
ILAC эрх |
||||
1 |
2015-12 сар |
2015-2024 |
Ашигт малтмал, газрын тосны газар |
“Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори” |
2 |
2024 |
2024-2028 |
Ашигт малтмал, газрын тосны газар
|
“Уул уурхай, газрын тосны төв лаборатори” |
Уул уурхай, газрын тосны төв лаборатори нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/383 тоот тушаалаар MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”-ыг ханган 6 дахь удаа итгэмжлэлийн хугацааг сунгуулан, 4 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн.
ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ ИТГЭМЖЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭР (ILAC MRA)-ИЙН ТАНИХ ТЭМДГИЙГ ХАМТРАН АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН.
Эх сурвалж
Уул уурхай, газрын тосны төв лаборатор
Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан ахлах шинжээч /чанарын менежер/ Г.Шинэчимэг
Утас: 70188122
2025-07-01