Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ батлагдсантай холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөхдөө дараах байдлаар төлнө үү.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн:
| 1 дэх жилд /га тутамд/ | 145 төгрөг | 
| 2 дахь жилд /га тутамд/ | 290 төгрөг | 
| 3 дахь жилд /га тутамд/ | 435 төгрөг | 
| 4-6 дахь жилд /га тутамд/ | 1450 төгрөг | 
| 7-9 дэх жилд /га тутамд/ | 2175 төгрөг | 
| 10-12 дахь жилд /га тутамд/ | 7250 төгрөг | 
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн:
| Га тутамд 15 ам доллар байсан бол | 21750 төгрөг | 
| Га тутамд 5 ам доллар байсан бол | 7250 төгрөг | 
Лавлах утас : 263620
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
