Энэтхэг улс

Эх сурвалж: sxcoal, mjunction, economictimes

2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дэлхийн 3 дахь том нүүрс импортлогч Энэтхэг улсын 2015 оны 1 дүгээр сарын нүүрсний импорт 15,73 сая болж өмнөх оны 1 сараас 2 хувиар өссөнийг  mjunction цахим хуудас мэдээлжээ.

Энэтхэг улсын компаниуд 2014 онд нийт 210,5 сая тонн нүүрс импортолсон ба үүнээс 163 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь 77 хувиас илүүг эзэлж байна.

Тус улс нь 1 дүгээр сард 2,4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сараасаа  25 орчим хувиар буурсан нь төмөрлөгийн үйлдвэрүүдийн эрэлт буурсантай хамааралтай байна.

2014 оны 12 сард 176  мян.тн металлургийн кокс импортолсон ба  импорт 2015 оны 1 сард 98,7 мян.тн болж бууурсан байна. Мөн газрын тосны коксийн импорт 690,0 мян.тн-оос 478,0 мян.тн болж буурсан байна. Антрацит нүүрс 33,2 мян.тн-оос 52,3 мян.тн болж өссөн байна. Энэтхэг улсын үндсэн 8, хувийн 2  боомт дээрх агуулахын импортын эрчим хүчний болон коксжих нүүрсний хэмжээ 8,2 сая тонн байна.

2015 оны 2 сарын хувьд тус улсын 31 боомтоор нийт 17,94 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийн 13,72 сая тонноос өссөн дүнтэй байгаа нь шинэ цахилгаан станцуудын бүтээгдэхүүн гаргалт нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс 13,61 сая.тн эрчим хүчний нүүрс, 3,54 сая.тн коксжих нүүрс, 138,4 мян.тн металлургийн кокс импортолсон байна.

Wood  Mackenzie групын таамаглаж байгаагаар 2015 онд Энэтхэг улсын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байгаа нь коксжих нүүрсний эрэлт тус улсад хамгийн их байхаар байна.

Өмнөд Солонгос

Тус улсын 3 дугаар сарын импортын эрчим хүчний нүүрс нь сүүлийн 5 сарын хамгийн бага буюу 7,36 сая.тн болж өмнөх сараасаа 12 хувиар, өмнөх оны мөн үеэс 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх нүүрснээс 6,7 сая.тн битумт нүүрс(чулуун) байгаа нь 91,3 хувийг, 641,4 мян.тн суб-битумт нүүрс эзэлж байна.

Дээрх бууралт нь голчлон Австрали улсын нүүрсний далайн тээвэр 2 дугаар сараас 35 хувиар, өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсантай хамааралтай ба энэ нь 2013 оны 9 дүгээр сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт юм.

Индонези улсаас БНСУ-руу экспортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 5 хувь өссөн нь сүүлийн 3 сарын хамгийн өндөр өсөлт ба өнгөрсөн оны мөн үетэй адил хэмжээтэй байна.

ОХУ-аас БНСУ-руу экспортолсон эрчим хүчний нүүрс 2 дугаар сараас 21 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсч 1,2 сая тонн-д хүрсэн байна.

Өмнөд Солонгос улсын эхний улиралын эрчим хүчний нүүрсний импорт 23,13 сая тонн байгаа нь 2014 оны импорттой ижил хэмжээтэй байна.

БНХАУ

БНХАУ-ын 3 дугаар сарын нүүрсний импорт 17,03 сая.тн ба энэ оны эхнээс нийт 49,07 сая.тн-д хүрсэн байна.

Коксжих нүүрсний гол нийлүүлэгч Австрали улсын БНХАУ дахь экспорт 2 дугаар сараас 29 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсч 1,53 сая тонн-д хүрсэн байна.

3 дугаар сард ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ  319 мян.тн болж өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар буурсан ба 2 дугаар сараас 11 хувиар өссөн байна.

2015 оны эхний улиралд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх онтой харьцуулахад 16 хувиар буурч 10,92 сая тонн болсон байна. 

НҮҮРСНИЙ ХЭЛТЭС