Геологийн ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах тухай зарлал
Уул Уурхайн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2015 оны 9-р сарын 10-ны өдрөөс 9-р сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт зохион байгуулна.
“Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Чандмань уул-50” бүлэгчилсэн 1:50 000-ны геологийн зураглалын талбайд явуулна.
“Ажил мэргэжлийн уралдаан”-ыг 4 төрлөөр зохион байгуулна Үүнд:
- 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
- Ерөнхий эрлийн ажил
- Геофизикийн ажил
- Сонирхолтой дээжлэлт
Уралдааны төрөл тус бүрт шалгаруулах үзүүлэлтүүдийг уралдааны удирдамжаас харна уу.
Спортын тэмцээнийг үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, шатрын төрлөөр зохион байгуулна. Оролцох аж ахуйн нэгжүүд багаа бэлтгэж, ижил хувцаслалттай байхыг анхаарна уу.
“Ажил мэргэжлийн уралдаан”-д оролцох, аж ахуйн нэгж, компаниуд 2015 оны 9-р сарын 10-ны өдрийн 10.00 цагт Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын төвд цугларна. 11.00 цаг хүртэл бүртгэл явагдаж, 12.00 цагаас нэгдсэн зохион байгуулалтаар уралдаан болох газар руу явцгаана.
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА 99045499, 263618