Геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улсын газар шороо, эх баялгийн тэнхим (яам)-тэй геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Өвөр Монголын өөртөө засах орны Улсын газар шороо, эх баялгийн тэнхим (яам)-ний дэд дарга Ху Зи Чин нар гарын үсэг зурлаа.
Уг Санамж бичиг хэрэгжсэнээр геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, сургах, Монгол орны нутаг дэвсгэрийн зарим хэсэгт 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллах юм.