“Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох” журам шинэчлэгдэн батлагдлаа
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох” журмыг Уул уурхайн сайдын 2015 оны 108 дугаар тушаалаар баталж, Уул уурхайн сайдын 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 121 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Шинэчилсэн журмыг энд дарж татаж авна уу.