Арвандолоодугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх маршрутыг батлах, тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

 

  

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР 

2026 оны 02 дугаар сарын 12

Эх сурвалж 

Уул уурхайн хэлтэс

Төлөвлөгөө, тайлангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Д.Сэрээтэр

Утас:51-263949

2026-02-12