Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн босго үнэ төлсөн төлбөрийг буцаан олгохдоо:  

1.  Оролцогч өөрийн нэрийн данснаас төлсөн тохиолдолд албан хүсэлтгүйгээр, газрын даргын тушаалыг үндэслэн;

2.  Өөр данснаас төлсөн тохиолдолд аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн;

3.  Талбайн босго үнийг төлсөн ч оролцоогүй тохиолдолд аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн тус тус хянан шийдвэрлэхээр болсоныг үүгээр мэдэгдэж байна.

                               

                                     АМГТГ, Кадастрын хэлтэс

                                             

 

Эх сурвалж:
Кадастрын хэлтэс
Сонгон шалгаруулалтын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг

Утас:  51-263923

2026-02-05