Монгол улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгаа-2025 нийтлэгдлээ
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг 2019 оноос хойш тогтмол хийж байгаа билээ.
Тус судалгаанд 2025 онд 864 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 53.5 оноотойгоор “Дунд” үнэлгээтэй гарлаа. Энэ нь 2024 онтой харьцуулахад 1.3 нэгж хувиар өссөн байна.
Монгол улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгаа-2025-тай танилцахын хүсвэл энд дарна үзнэ үү.