БНСУ-ын КОЙКА болон Хийн аюулгүй байдлын корпораци (KGS)-ийн төлөөллүүд уулзалт хийв

Ашигт малтмал, газрын тосны газар нь БНСУ-тай хамтран “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх төсөл” 2025-2027 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийн дулаан хангамжийн тодорхой хувийг хийн түлшээр шийдвэрлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан хийгдсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэх хугацаанд хийн хангамжийн хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах, эрх зүйн орчныг сайжруулах, сургагч багш нарыг бэлтгэх, инженер, техникийн ажилчдыг чадавхжуулах, иргэдэд аюулгүй ажиллагааны талаар сурталчлан таниулах, зааварчлах ажлууд хийгдэх юм.

Уулзалтаар хоёр тал төслийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар хэлэлцэж, бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тохиролцов.

Уулзалтанд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, КОЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ, Төслийн удирдагч Пак Чан Ил тэргүүтэй төслийн багийн  гишүүд оролцов.




Эх сурвалж:
Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс
Шатдаг хийн хангамж, техник, технологи хариуцсан мэргэжилтэн  Б.Тогтохмаа

Утас:  51-263915

2025-12-19