Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүллээ. Энэхүү аян нь ажлын орчин, гэр бүл, найз нөхдөө хүндэтгэх, эелдэг найрсаг харилцааг бий болгох, дэмжих, урамшуулах соёлыг ажил, хамтын орчиндоо төлөвшүүлэхэд чиглэж байна.

“Хүндэлье” - Тусалж дэмжих, өгөөмөр сэтгэлээр хүндэтгэх, 

“Энэрье” - Энэрэн хайрлах, өршөөх, ууч сэтгэлээр хандах, 


Бид хамтдаа ёс зүйн манлайллыг төлөвшүүлж, итгэл төрүүлэх төрийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана.


 Аянд идэвхтэй оролцож, хүнлэг, хүндэтгэлтэй, энэрэнгүй соёлыг түгээцгээе!