Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ХХ-2025-16 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

 

Хэлэлцэх асуудлын дараалал:

 

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Цагаан гозгор талбайн Чонын амны алтны шороон ордод 2024 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Хана-Интернэшнл ХХК

 

Хана-Интернэшнл ХХК

 

2

Төв аймгийн Заамар сумын нутагт орших Хайлаастын хөндийн дээд хэсгийн үүсмэл ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Ирмүүн Босго ХХК

 

Ирмүүн Босго ХХК

 

3

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших “Даравгайн тээг” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь Бургастай, Зүлэгтэй, Хотгор-ын сайруудын алтны шороон ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Хан хиллс ХХК

Хан хиллс ХХК

 

4

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Тал булаг-3” хүрэн нүүрсний ордод 2022-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Тал булгийн хөгжил ХХК

 

Тал булгийн хөгжил ХХК

 

5

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Хар хошуу толгой элсний ордод 2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан

Оюу толгой ХХК

 

Астро Гео ХХК

6

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алаг толгойн барилгын чулууны (хүрмэн чулуу) ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Сова ХХК                 

Сова ХХК                 

7

Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Оцог хад гянтболдын үндсэн ордод 2018-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан.

Талст молор ХХК

 

Жи Эм прожект ХХК

8

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Хөтөл улаан” хайлуур жоншны ордын III хүдрийн биетэд 2024-2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуул, нөөцийн тодотгол тооцооны ажлын үр дүнгийн тайлан.  

Талст дисковери ХХК

 

Монгоулд ХХК

 

Эх сурвалж
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан

Утас: 51263707

2025-11-04



ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ