Сургалтад хамрагдлаа.
Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-тай хамтран 2025 оны 10 дугаар сарын 27-31-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ураны уурхай болон байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах нь” сэдэвт үндэсний cургалтад Ашигт малтмал, газрын тосны газрын зарим хаагчид хамрагдлаа.
Сургалтаар Монгол Улс дахь уран болон байгалийн гаралтай цацраг идэвхт материалын хаягдал үүсгэж буй үйлдвэрлэл, Ураны задралын бүтээгдэхүүн цацраг идэвхт изотопуудын онцлог шинж, цацрагийн хамгаалалт, хяналт шалгалтын ерөнхий арга зүй, гамма цацраг, радон түүний задралын бүтээгдэхүүн, урт настай цацраг идэвхт тоосонцор, гадаргуугийн бохирдол, дотоод болон гадаад шарлагад өртөх шарлагын замууд, усны мониторинг, газрын ховор элементийн хайгуул, боловсруулах үйл ажиллагаа, уран, газрын тосны хайгуул, ашиглалт, боловсруулах үе шатууд, газрын тосны боловсруулах үйлдвэрлэлээс үүсэх байгалийн гаралтай цацраг идэвхт материалын хаягдалд хийх менежмент, цацраг идэвхт материалын тээвэрлэлт, ил, далд болон газар доор уусган олборлох уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хоолойгоор шүүрүүлэх нөхөн сэргээх (Heap recovery), өндөр агуулгатай хүдэр олборлолт, боловсруулах, Байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн болон эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг сэдвүүдээр ОУАЭА-ийн экспертүүд болон Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас мэдээлэл өгч, ОУАЭА-ийн мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалтын ORPNET (Мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалтын сүлжээ), ISEMIR (Анагаах ухаан, Үйлдвэрлэл болон судалгааны салбар дахь мэргэжлийн шарлагын мэдээллийн систем) зэрэг платфорумуудын талаар танилцуулга хийж, ОУАЭА болон Казакстан, Канад, Итали зэрэг улсын туршлагуудаас хуваалцав.
Тус үндэсний сургалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Усны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цөмийн физикийн судалгааны төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геологийн судалгаа шинжилгээний төв, Стандарт хэмжилзүйн газрын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” НҮТББ, Дорноговь аймгийн Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс, Ховд аймгийн АМГТГ-ын Баруун бүсийн төлөөлөгчийн газар, Мон-Атом ХХК, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Бадрах Энержи” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эмээлт майнз” ХХК, “Гурвансайхан” ХХК, ‘‘Шинь Шинь’’ ХХК, “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК, “Петро чайна дачин тамсаг” ХХК зэрэг төрийн болон орон нутгийн захиргаа, мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагууд, уран, холимог металл, газрын ховор элемент, газрын тосны олборлолт, боловсруулалтын компаниуд, төмөр, газрын тос боловсруулах үйлдвэрүүд зэрэг 28 байгууллагын төлөөлөл оролцов.
Уран, газрын ховор элемент, байгалийн хий, холимог металл, газрын тосны олборлолт, боловсруулалт, дулааны цахилгаан станцын үнс зэрэг байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанаас үүсэх цацрагийн шарлагыг үнэлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, цацраг идэвхт хаягдлын менежмент, байгаль орчны мониторинг, нөхөн сэргээлт хийхэд анхаарах асуудлаар ОУАЭА-ийн экспертүүдийн зөвлөмж, олон улсын сайн туршлагыг судалсан чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Газрын тосны хайгуулын хэлтэс
Геофизикийн судалгаа хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвсүрэн
Утас: 51263782
2025-11-04