Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Доншен Газрын тос (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
        
	
✅Монгол Улсад газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй гурван аж ахуйн нэгжийн нэг болох Доншен Газрын тос (Монгол) ХХК-ийн 1997 оны БХГ-т талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБ-ийн сайд   Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал, АМГТГ-ын дарга П.Баянбаатар болон Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөл нар ажиллалаа.
 .jpg)
 
	✅ Доншен Газрын тос (Монгол) ХХК-ийн Ерөнхий захирал Че Хуанши, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань нар үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
 .jpg)
 
 
	✅ Доншен Газрын тос (Монгол) ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт 2003 оноос эхлэн газрын тосны хайгуулын ажлыг явуулж, 2011 онд газрын тосны нөөцийг батлуулан ашиглалтын шатанд шилжиж, өнөөдрийн байдлаар жилд дунджаар 50.0-60.0 мянган газрын тос олборлон, БНХАУ-д экспортолж байна. Монгол Улсын холбогдох хууль, журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийт 14.5 сая ам.долларын татвар, аудитын акт тавигдаж, гааль болон НӨАТ-ын татвар ногдуулсан байна. Энэ нь 1997 оны байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлтэй нийцэхгүй байгааг компанийн удирдлагууд онцоллоо.
 
 
 
	✅ Дээрх асуудлууд шийдвэрлэгдэж, хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нөхцөл бүрдвэл тус компани хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, газрын тосны жилийн олборлолтыг 80 мянган тонн хүртэл өсгөх, шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулах боломжтой гэж мэдээлэв.
 .jpg)
 
 
	✅ Засгийн газрын тэргүүн болон гишүүд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаж байгаатай холбогдуулан, түүхий эдийн найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх үүрэг өгч, компанийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл, саадыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэв.
 .jpg)
 
	✅ Мөн Засгийн газрын тэргүүн болон гишүүд “1997 оны БХГ-т талбай”-д байрлах Зүүнбаян, Цагаан-Элсний ордын газрын тосны олборлолт, хадгалалт, цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, газрын тосны олборлолтын технологи болон олборлолтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.