АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах байдлаар буулгалт хийгдэж байна.

Дархан өртөө – 1 вагон
Рашаант өртөө – 6 вагон
Толгойт өртөө – 9 вагон
Улаанбаатар өртөө – 5 вагон
Сайншанд өртөө – 5 вагон

Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.

Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:

Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 26 вагон
Рашаант – 5 вагон
Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
Сайншанд – 2 вагон
Дархан – 2 вагон
Эрдэнэт – 8 вагон

Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна.
Үүнээс гадна улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байна.


Эх сурвалж
Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  Д.Дагвасүрэн

Утас: 51-263917

2025-10-30