Газрын тос, нүүрсний шинжилгээний мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

БНСУ-ын Олон улсын Хамтын Ажиллагааны байгууллагаас / Койка / манай газарт хэрэгжиж буй “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 23 -28 ны өдрүүдэд газрын тосны бүтээгдэхүүн, нүүрсний шинжилгээний мэргэжилтний чадавхыг сайжруулах 3 дахь удаагийн онол, практик хосолсон сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад  ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг 10 байгууллагын 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж “ Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын тодорхой бүлгүүд,  газрын тосны бүтээгдэхүүний чанарт тавигдах стандарт шаардлага, хяналтын тогтолцоо, хууль эрх зүйн орчин зэрэг олон сэдэвт онолын сургалт, газрын тосны бүтээгдэхүүний найрлага тодорхойлох хийн хроматографи, нийт хүхэр, дизель түлшний полицагирагт ароматик нүүрсустөрөгчдийн найрлага, цетан тоо, булингартах хэм, нүүрсний уян харимхай чанар, термогравиметрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох тоног төхөөрөмж дээр шинжилгээг хийж гүйцэтгэн, үр дүнд дүн шинжилгээ хийж, мэдээлэл, туршлага солилцсон сургалт боллоо. 



Эх сурвалж
Уул уурхай, газрын тосны төв лаборатори
Нүүрсний шинжилгээ хариуцсан ахлах шинжээч /техникийн менежер/   У.Солонго

Утас: 70188122

2025-10-30