Бензин, шатахууны нөөцийн асуудлаар

2025 оны 10-р сарын 7-ны өдөр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр бензин шатахууны асуудлаар ТВ-5, “Тэнгэр”ТВ, С-1 телевизүүдэд ярилцлага өгөв. Бензин шатахууны нөөц хэвийн, импорт хэвийн явагдаж байгааг онцолж, ард иргэдийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй буруу ташаа мэдээлэлд автаж, зохиомол хомсдол үүсгэж байгааг анхааруулж хэллээ. Мөн ОХУ-ын зүгээс бензин шатахууныг гэрээний дагуу, цаг хугацаандаа нийлүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Б.Мөнхцэцэг
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Б.Мөнхцэцэг
Утас: (51)- 263922
2025-10-14