СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, 8.4 дэх хэсгийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олон нийтэд зарлагдсан Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тэмээн бөх уул нэртэй 701.99 гектар бүхий СШ 7906 дугаартай талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/161 дугаартай тушаалаар СШ-79 сонгон шалгаруулалтаар зарласан талбайгаас хассан болохыг үүгээр мэдэгдэж байна. АМГТГ, Кадастрын хэлтэс
Эх сурвалж
Кадастрын хэлтэс
Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн Г.Ган-Эрдэнэ
Утас:51-263942
2025-09-26