Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Эрхэм хүндэт Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран манай улсын эрдэс баялгийн салбарт авилгаас урьдчилан сэргийлэх, сайн засаглалын бэхжүүлэх, орон нутгийн харилцааг сайжруулах, иргэдийн оролцоог идэвхжүүлэх гэсэн хэд хэдэн чиглэлээр “Интегра” төслүүдийг 2025 онд хэрэгжүүлнэ.
Дээр дурдсан төслийн хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албанаас “Монгол Улсын “2024- 2030 онд Авилагтай тэмцэх үндэсний хөтөлбөр”- т заасны дагуу “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” хуулийн этгээдийн удирдлагуудад авилгаас урьдчилан сэргийлэх дотоод дүрэмтэй болсон байх, холбогдох дүрмийг боловсруулах, хэлэлцэх, батлах, 5 доошгүй тооны хуулийн этгээд дээр дүрмийг туршилтын журмаар мөрдүүлж эхэлсэн байх” гэсэн сургалтыг ирэх 9-10-р сард зохион байгуулна. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй 2025 оны 7-р сарын 8-ны 02/2015 тоот албан тоотыг удирдамж, хөтөлбөрийн хамт хүргүүлэв.
Иймд уг сургалтад компанийн удирдлага, эсвэл захиргаа, хуулийн чиглэлийг хариуцсан ажилтнуудаас нэг хүнийг томилон оролцуулах арга хэмжээ авахыг хүсье. Сургалтад оролцох бүртгэлийг https://forms.gle/Qx4T5VZWdzgNzVBw6 гэсэн холбоосоор хийнэ үү.
Сургалтыг 3 удаа 9-р сарын 19, 10-р сарын 15, 11-р сарын 5-ны өдөр Засгийн газрын ордны зүүн талд байрлах Пума зочид буудлын сургалтын танхимд зохион байгуулна. Танай компани өөртөө тохиромжтой аль нэг өдрийг нь сонгон бүртгүүлээрэй.
https://mrpam.gov.mn/public/news/5879/Удирдамж хөтөлбөр Сургалт АҮЭБЯ_ОҮИТБС_UNDP_2025.pdf
Эх сурвалж:
АҮЭБЯ, НҮБ ХХ, ОҮИТБС-ЫН АЖЛЫН АЛБА
Лавлах утас 70110155, 70110525, 99998518, 99045960, 99196972, 99803706