ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ

ТҮР ЗОГСООХ ТУХАЙ

 

 

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам зохион байгуулагдахтай холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх маршрутыг батлах, тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.

 

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

 

 

 

 

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

 

 

2025 оны 07 дугаар сарын 04


Эх сурвалж:
Уул уурхайн хэлтэс
Төлөвлөгөө, тайлангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн  Д.Сэрээтэр

Утас:  51-263949

2025-07-04