ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2025-06-27/
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХХ-2025-12 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | Захиалагч | Боловсруулагч | 
| 1 | Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Сайр-1 нэртэй талбайн Сайрын хөндийн элс-хайрганы холимгийн ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Оргил хангайн өгөөж ХХК | Оргил хангайн өгөөж ХХК | 
| 2 | Увс аймгийн Өмнөговь сумын нутагт орших “Дэмч булаг” алтны шороон ордод 2024-2025 онуудад хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Хос-Эрин ХХК 
 | Блэйк сэнд минералс ХХК | 
| 3 | Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Таван толгойн зүүн хөндий”-н алтны шороон ордод 2021-2024 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Орчлон-Ундрах ХХК | Орчлон-Ундрах ХХК | 
| 
 4 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Тосонгийн дэнжийн алтны шороон ордод (ХШ-594-с ХШ-632) 2024 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуул, нөөцийн тооцооны үр дүнгийн тайлан. | Монполимет ХХК | Монполимет ХХК | 
| 5 | Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Могойт чулуун нүүрсний ордод 2018-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Маргац интернэшнл голд ХХК | Монгоулд ХХК | 
| 6 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Цахир толгод талбай дахь “Хонгор-III” хайлуур жоншны ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Талст дөл ХХК | Талст дөл ХХК | 
| 7 | Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Тохой бүлэг ордын Тохой-1 туул голын татам, гольдрол (ХШ-I-XII)-д 2024 онд гүйцэтгэсэн нөөц өсгөх хайгуулын ажлын тайлан, нөөцийн шинэчилсэн тооцоо. | Энхзоо ХХК | Энхзоо ХХК | 
| 8 | Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн хүрэн нүүрсний ордын Баруун урд хэсэгт 2020-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Уулсын үндэс ХХК | Уулсын үндэс ХХК | 
| 9 | Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших “Таван толгой” нэртэй барилгын чулууны (габбро-диорит) ордод 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн. | Гео-Хөтөч ХХК 
 | Соларфалкрам ХХК | 
| 10 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Өвөр наймганы ам” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Цагаанчулуутын ам болон гол амуудад 1988, 2022, 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Эрдэнэсийн эрэг ХХК | Эрдэнэсийн эрэг ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
	
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас: (51)- 263947
2025-06-25
	
 
