ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2025-06-04/
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХХ-2025-10 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | Захиалагч | Боловсруулагч | 
| 1 | Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Улаан эргийн худаг” нэртэй хайрга-элсний холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Жи Эс Би Ти ХХК | Жи Эс Би Ти ХХК | 
| 2 | Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших “Чигэртэй-1” нэртэй талбайн “Чигэртэй” зэс-алт-кобальтын ордод 2015-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Ориент ХХК | Ориент ХХК | 
| 3 | Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших “Цагаан өндөр” талбайн “Элстэйн” хайлуур жоншны ордод 2023-2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Скайтимбер ХХК | Гоби саравана ХХК | 
| 4 | Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших “Зээгийн хэц” дайрганы ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Мөрөн говь энержи ХХК 
 | Мөрөн говь энержи ХХК 
 | 
| 
 5 | Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “Агьт” элс-хайрганы холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Сэвжид хан ХХК | Стэп номад ХХК | 
| 6 | Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Хойд Бүргэд алтны үндсэн ордын тодотгол тайлан. | Эрдэнэс алт ресурс ХХК, | Астро гео ХХК | 
| 7 | Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур сумдын нутагт орших Улаанбулагийн алтны үндсэн ордод 2009-2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр хийсэн нөөцийн тодотгол тайлан. | Бороогоулд ХХК | Гоулдмэн прожект ХХК | 
| 8 | Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Цант-Уулын чулуун нүүрсний ордод 2011-2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан. | Мөнхноён суварга ХХК | Гоулдмэн прожект ХХК | 
| 9 | Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Манхан хүрмэн” нэртэй хайлуур жоншны ордод 2020-2024 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Нартын хурх ХХК | Монголит ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас: (51)- 263947
2025-06-03
	
