Бүх нийтээр мод тарих өдөр

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны хаврын “Бүх нийтээр мод тарих өдөр”, тариалсан мод, бут сөөгийг арчлан хамгаалах арга хэмжээ 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээнд Ашигт малтмал газрын тосны газрын хамт олон “Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-аас 160 ширхэг хайлаас (ургамалан хашлага) нийлүүлж Налайх дүүргийн ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тарьж байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцож ажиллаа.


Эх сурвалж 

Төрийн захиргааны удирдлагын газар

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэгтгэл, хууль тогтоомж, тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн  М.Сувданчимэг

Утас:51-263922

2025-05-12