ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
	
 
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 24 дүгээр салбар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | Захиалагч | Боловсруулагч | 
| 1 | Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн хонхор чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Ган-Илч ХХК | Рояал рэнж ХХК | 
| 2 | Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Хүрэн толгой хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Сумэру ХХК | Эрдэнэс-Инженеринг ХХК | 
| 3 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы алтны шижирмэг ордын доод хэсгийн төв болон баруун хойд биетийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Эм Жи Жи И Си ХХК | Майнинг шорт лонг терм ХХК, Сенот консалтинг ХХК | 
| 4 | Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Хүчинбүрэн ХХК | Аргай-Оч ХХК | 
| 5 | Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн Зайрмагтайн хөндийд байрлах нүүрс баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл | Мөнх тэнүүн оргил ХХК | Кеестон ресурс ХХК | 
| 6 | Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Довын элсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Оюутолгой ХХК | Евро азиа майнз ХХК | 
| 7 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Налайх" нэртэй тоосгоны шаврын ордыг ил аргаар ашиглах, тоосго үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ-ийн тодотгол-1 | Угалзанцамхаг ХХК | Эмералд инженеринг ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
	
