Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалтад урьж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Говийн бүс буюу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2024 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.


Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Чуулга, уулзалтад Говийн бүсэд хамаарагдах Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бүртгүүлэхдээ дээрх QR кодоор нэвтэрч орно уу.