Хийн түлшний аюулгүй хэрэглээг олон нийтэд таниулна

Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа тортог голлох нөлөө үзүүлдэг. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх гарц нь байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хийн түлш гэдгийг экспертүүд онцолж буй. 


Монгол улсын хэмжээнд 2024 оны эхний 10 сарын байдлаар 37,284 тонн шатдаг хий импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шатдаг хийн хэрэглээгээр авч үзвэл 63 хувийг авто хий, 37 хувийг ахуйн хий эзэлж байна.


Хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар нь “Монголын хийн түлшний холбоо” ТББ болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци(KGS)-тай хамтран 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хийн түлшний аюулгүй ажиллагаа “Gas Safety 2024” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү сургалтад Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагын чиг үүргийнхээ хүрээнд оролцож, хийн түлшний хэрэглээ, аюулгүй ажиллагааны талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх юм.
Сургалт Төв номын сангийн сургалтын танхимд болно.