Сургалтын зорилго: Уул уурхай, газрын тосны компаниудад ОҮИТБС-ын 2017 оны тайланг гаргахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн салбарт мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн болон ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг танилцуулж, чадавх бэхжүүлэхэд оршино.

Гарах үр дүн: 1. ОҮИТБС-ын үйл явц, ач холбогдол, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг сурталчилснаар компаниудын идэвх, оролцоо сайжирна.  2. Уул уурхайн компаниудын мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөр компаниуд бүртгэлээ үнэн зөв, чанартай бүртгэх боломж бүрдэж, ОҮИТБС-ын тайлангийн чанар сайжирна.

Оролцогчид: Олборлох үйлдвэрлэлийн 150 компанийн санхүүгийн ажилтнууд

Зохион байгуулагчид: Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба

Огноо: 1-р ээлж 3 дугаар сарын 27-ний 10:00 цагт

2-р ээлж 3 дугаар сарын 27-ний 14:00 цагт

3-р ээлж 3 дугаар сарын 28-ны 10:00 цагт нийт 3 удаа

Сургалтын байр: Пума империал зочид буудлын хурлын танхим

Хөтөлбөр

Цаг

Агуулга

09:30-09:40

Нээлт. Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулан төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон

Нэгдүгээр хэсэг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай

09:40-10:00

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зарчим, стандарт, МУ дахь хэрэгжилт, үр нөлөө

  • ОҮЗСТөслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон

10:00-10:20

Уул уурхайн салбарт ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих Засгийн газрын бодлого, хөтөлбөрүүд

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл

10:20-10:40

Уул уурхайн компаниудын ил тод нийтэлсэн мэдээллийг ашиглаж буй байдал: Иргэний нийгмийн туршлага, сургамж

  • Төлсөн авснаа нийтэл эвслийн төлөөлөл

10:40-11:00

ОҮИТБС-ын цахим тайлагналын системээр тайлан гаргахад анхаарах зүйлс

  • ОҮЗСТөслийн ажлын албаны Мэдээлэл технологийн зөвлөх Г.Ганбат

11:00-11:30

Асуулт, хариулт

11:30-11:50

Завсарлага

Хоёрдугаар хэсэг. Уул уурхайн компаниудын нягтлан бодох бүртгэлийн стандарт

11:50-12:50

Уул уурхайн компаниудын нягтлан бодох бүртгэлийн стандарт[1]

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа

12:50-13:00

Сургалтын дүгнэлт, хаалт

 


[1] Нарийвчилсан агуулгыг Сангийн яамнаас гаргаж өгнө

Сангийн яам, АМГТГ

Монголын ОҮЗСТөслийн ажлын алба