Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгов

Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр УУХҮЯ-нд боллоо.

Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалт, Уул уурхайн сайдын 2015 оны 53 дугаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 29 дүгээр тушаалууд, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох Зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын тушаалаар ийнхүү 10 зөвлөх инженер  сертификат, тамга тэмдгээ гардаж авсан юм.

Сертификатыг УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат гардуулж өглөө.