“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо” -д оролцлоо
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо” 9 дүгээр сарын 26-30 ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байна. Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”-д АМГТГ-ын дарга Б.Баатарцогт, ТЗУХ-ийн дарга Б. Дашпүрэв нар оролцлоо. Мөн АМГТГ-ын дарга Б.Баатарцогт “Уул уурхайн амжилтын үндэс бол ашигт малтмалын хайгуул юм” сэдэвт илтгэлийг тавьж, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод хүргэлээ.
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн хүрээнд үзэсгэлэн яармаг, хурал, форум, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл спортын солилцоо зэрэг 4 үндсэн чиглэлийн 22 томоохон арга хэмжээ зохиогдох юм байна.