Mining week-2024: Хэн юу хэлэв

“Уул уурхайн долоо хоног” чуулга уулзалт, “Minepro” үзэсгэлэн экспо Налайх дүүрэгт дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

 

“Уул уурхайн долоо хоног” чуулга уулзалтын медиа хамтрагчаар ажилласан “Bloomberg TV Mongolia” олон улсын болон дотоодын уул уурхайн компаниудын удирдлагууд, салбарын нэр хүндтэй зочидтой тусгай ярилцлагууд хийсэн. Онцлох зочдын үнэ цэнтэй байр сууриудыг товчхон хүргэж байна.

“Бид бизнесийн хувьд тийм ч урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй ч өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний түүх, туршлагатай болсон. Төслийн хувьд бараг л дуусахад бэлэн боллоо. Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалт 97 хувьтай байгаа. Бид ирэх 4-8 жилийн хугацаанд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох зорилт тавиад байна”

“Ураны төслийн гэрээний яриа хэлэлцээ хоёр талд хоёуланд нь суралцаж хөгжих үйл явц болж байна. Тиймээс өнгөрсөн хугацааг дэмий алдаагүй. Харин харилцан ойлголцол, итгэлцэл бий болгосон нэн чухал цаг хугацаа байлаа. Энэ үйл явцын төгсгөлийн үе шатанд бид хүрсэн гэж үзэж байна. Засгийн газар ч энэхүү гэрээг он дуусахаас өмнө байгуулах зорилготой байгаагаа тодорхой илэрхийллээ. Энэ зорилттой бид бүрэн дүүрэн санал нэгдэж байна”

“2050 он гэхэд сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний эрэлт гурав дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Иймд хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхэд шаардлагатай байгалийн ураны эрэлтийг 2030 оноос эхлэн одоогийн олборлолтын хүчин чадлаар хангаж чадахгүй болно. Тиймээс бид шинэ уурхайнуудыг нээх хэрэгтэй. Энэ оны эцэс гэхэд “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн баталснаар ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2028 онд үйлдвэрлэл эхлэх боломжтой болно”

"Канадын нэг сайн тал бол тогтвортой бөгөөд тодорхой төсвийн сахилга бат. Аливаа улсын Засгийн газар төсвийн бодлогоо тогтмол өөрчлөх нь хөрөнгө оруулагчдыг айлган үргээдэг хамгийн том эрсдэл. Өөрөөр хэлбэл урьдчилан таамаглах ямар ч боломж өгөхгүй байна гэсэн үг”

“Чухал ашигт малтмалын олон улсын чиг хандлагаас бид хоцорсон тул одоо гүйцэх тоглоомд оролцож байгаа гэж бодож байна. Гэхдээ хамгийн том зах зээл БНХАУ-тай зэргэлдээ оршдог тул богино хугацааны дотор нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа эзлэх боломж бий”

“Монголын хувьд “дараагийн нүүрс” нь магадгүй зэс, лити байх гэж бодож байна. Зэсийн хувьд цахилгаан шилжилтэд асар чухал, харин лити нь цэнэг хураагуурын түүхий эд. БНХАУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэлд маш их цэнэг хураагуур хэрэг болж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний цэнэг хуримтлуурт лити бас шаардагдана. Тиймээс цэнэг хураагуурын литийн эрэлт хүчтэй байх төлөвтэй”

“Монгол Улс хөдөө аж ахуйн орон байхаа больж уул уурхайн орон болсон гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ цаг хугацаанд Монгол Улсын хөгжил, ирээдүй уул уурхайн салбараас 94 хувьтай хамаарна гэж ойлгож болно. Хэдий тийм боловч тэглээ гээд хууль стандарт, ногоон шаардлагуудыг зөрчинө гэсэн үг биш".

 

Эх сурвалж: Bloomberg TV