ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 21 дүгээр салбар хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Хэнтий аймгийн Галшар сумын нутагт орших "Хар бичигт" нэртэй хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн тодотгол-1 | Бичигтхайрхан трейд ХХК | 
| 2 | Увс аймгийн Түргэн сумын нутагт орших Элжигэн боомын алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Говь-Эрээн ХХК | 
| 3 | Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших хуурай болон нойтон аргаар нүүрс угаан баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Цагаан Өвөлжөө ХХК | 
| 4 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших хайлуур жоншны хүдрийг флотацийн аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-3 | Кевин-Инвест ХХК | 
| 5 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Урд дэлэн талбайн Туул голын дээд хэсгийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Заамарын их алт ХХК | 
| 6 | Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Билгэх-2 нэртэй хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Ньюфлюорит ХХК | 
| 7 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Туул голын татмын алтны шороон ордын Хадат толгойн хэсгийн хойд үргэлжлэлийг /ХШ-II-XXX хоорондох хэсэг/ ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Эйч Эс Эйч Эс ХХК | 
| 8 | Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Барлагийн голын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | ЛУВР ХХК | 
| 9 | Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Бэрх уулын гантигжсан шохойн чулуу /дайрга/-ны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Даблью Ти Эл Ди ХХК | 
| 10 | Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт орших "Шийрийн хөндий" нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Сонголонхайрхан ХХК | 
| 11 | Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших "Бөхөг-3" нэртэй элс хайрганы холимгийн ордыг ил аргаар ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Батшил ХХК | 
| 12 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Зүүн найрамдал шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Шинэтоосго ХХК | 
| 13 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Баруун элстэй" нэртэй элсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | ИБЭЭ ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
