ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 20 дугаар салбар хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Хотгор” чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2 | Сэкер ресорсус монголиа ХХК | 
| 2 | Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Өргөний хайлуур жоншны ордын 10 дугаар хүдрийн бүсийн 1-4 дүгээр хүдрийн биетүүдийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Жунзень ХХК | 
| 3 | Ховд аймгийн Мөст сумын нутагт орших "Нарийн дав"-ын гянтболдын ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Булган стар ХХК | 
| 4 | Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших "Дунд бумбат" нэртэй хайлуур жоншны ордыг ил болон далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Бууралстоун ХХК | 
| 5 | Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийн сумдын нутагт орших Баян тээг нэртэй хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Аукумо майнз ХХК | 
| 6 | Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших төмрийн хүдэр нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2 | Жинтайхэ ХХК | 
| 7 | Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Талбулаг-2 хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулагдах нүүрс баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл | Талын гал ХХК | 
| 8 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Өвөр Наймганы ам нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Эрдэнэсийн эрэг ХХК | 
| 9 | Төв аймгийн Баян сумын нутагт орших "Шанд худаг-2" шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол | ШТН ТӨААТҮГ | 
| 10 | Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Урд Тарагтын гөлтгөнийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Эхлэл ургац энержи ХХК | 
| 11 | Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Харзатын хотгор нэртэй барилгын материалын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Өвөрхарзат ХХК | 
| 12 | Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Бөхөг солонго нэртэй элс-хайрганы ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Очирням ХХК | 
| 13 | Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дөрвөлж барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол 
 | Өгөөмөргавилууд ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
