Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 19 дүгээр  салбар хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

Төслийн нэр

ААН

1

Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших Цагаан элгэн нэртэй хайлуур жоншны ордын III хүдрийн биетийг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1

Жимэнг ХХК

2

Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумын нутагт орших тусгай зөвшөөрөлтэй Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Монголын алт МАК ХХК

3

Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг хуурай технологийн аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл 

МОЭНКО ХХК

4

Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших Хөтөл-2 шохойн чулууны ордыг ангилан олборлох технологиор ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Цементшохой ТӨХК

5

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Адагийн жоншны ордын 1-р хүдрийн биетийг ил, далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Монголросцветмет ТӨҮГ

6

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Баргилтын төмрийн хүдрийн орд, төмрийн хүдрийн ордын баруун хэсэг дэх цайрын хүдрийн биетийг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Монголросцветмет ТӨҮГ

7

Ховд аймгийн Дарви сумын нутагт орших “Бумбатын алаг” болон “Гурван толгой” нэртэй алтны үндсэн ордуудыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Алтандорнод монгол ХХК

8

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших “Мухарт, тавхайн амны” алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Алтан дун дорнод монгол ХХК

9

Төв аймаг Заамар сумын нутагт орших Баянголын голдирол алтны үүсмэл шороон ордыг драгаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

Баянгол эко заамар ХХК

10

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

МАК Цемент ХХК

11

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Шар хоолой нэртэй шавар болон элсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол

МАК Цемент ХХК

12

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Нуурын тоосгоны шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл тодотгол-2

Сүмбэрхунтан ХХК

13

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Налайхын зүүн жигүүр нэртэй тоосгоны шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1

Хуалян ХХК

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ