2021, 2022 оны уулын ажлын тайланг яаралтай албажуулах тухай
АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
2021, 2022 оны уулын ажлын тайланг яаралтай албажуулах тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 2021, 2022 оны уулын ажлын тайлангаа ирүүлсэн боловч өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн мэдээллийн системд албажуулаагүй байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны дотор албажуулна уу.
Жич: 2021, 2022 оны уулын ажлын тайлангаа албажуулахгүй байх нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар”-ын 5 дахь хэсгийн 5.5.4-т заасны дагуу 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.
УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС
2024 оны 03 дугаар сарын 15