Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг 2024 оны 3 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 
 
“Монголын Геологи, Хайгуул 2024”чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. 

• Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
• Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
• Орон нутгийн уулзалт, гарц шийдэл
• “Хайгуулчин” сэтгүүл 68-р дугаар
• Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
• Зураглалын шилдэг баг шалгаруулах
• Хайгуулын шилдэг баг шалгаруулах 
• Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 
• “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
• “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
• Мэргэшүүлэх сургалт
• “Цэцээ гүн” спорт, гео-аялал

Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас болон цахим шуудангаар холбогдон авна уу.
Утас: 99085258, 99699788
И-мэйл: monseginfo@gmail.com