Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 8.2-т “Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана”, 16.2.6-д “компанийн үйл ажиллагааны чиглэл”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1-д “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна”, 10.1.2-т “хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл”, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 13-д “Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны чиглэлийг тодотгосон үг, тэмдэглэгээ хэрэглэх бөгөөд тухайн үг, тэмдэглэгээг тухайн үйл ажиллагааг эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар бусад этгээд ашиглах, хэрэглэхийг хориглоно”, 4.2 дугаар зүйлийн 2-т “Зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 2.2-т “тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах” гэж тус тус үүрэг хүлээсэн байна.
Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд хуульд заасан үүргээ биелүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах талаар бүртгүүлэн уг өөрчлөлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлэхийг мэдэгдье.
Кадастрын хэлтэс
2024-03-04