ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 7 дугаар салбар хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Зуун мод-3" нэртэй элсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | БИТҮ элс ХХК | 
| 2 | Төв аймгийн Баян сумын нутагт орших "Шанд худаг-2" шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | ШТН ТӨААТҮГ | 
| 3 | Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших нүүрс баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл | Монголиан коал клининг ХХК | 
| 4 | Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших Хөтөл-2 шохойн чулууны ордыг ангилан олборлох технологиор ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Цементшохой ТӨХК | 
| 5 | Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт орших Хуцаагийн элс-хайрганы ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Багануур ХК | 
| 6 | Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт орших Хими-2 нэртэй шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Гүннү тулга ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
