ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ЯВУУЛАХ, ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ҮЗВЭРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ

ТҮР ЗОГСООХ ТУХАЙ

XVII жарны Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг дуустал түр зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтын зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна. 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр