Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тэсэлгээний ажил явуулах, тэсэлгээний ажил явуулах, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар  ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна. 


Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх маршрутыг батлах, тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.

Иймд үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд дурдсан хугацаанд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.