АМГТГ-ын алба хаагчдын төлөөлөл Баянгол дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Ашигт малтмал, газрын тосны газрын алба хаагчдын төлөөлөл Баянгол дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 70 ширхэг монос, өрөл, голт бор гэх гурван төрлийн модыг өнгөрсөн Бямба гарагт /2023.10.21/ тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 58 дугаар зарлигаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.

Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд,  аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан билээ. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас жил бүрийн хавар, намрын мод тарилтад нэгдэж, 2022 онд л гэхэд Баянгол дүүргийн агропаркад 550 мод тарьсан юм.