ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 09 дүгээр салбар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ..
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт орших “Баян аараг” нэртэй алтны хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Өү икс өү ХХК | 
| 2 | Дундговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Эрээний төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Тайшэндевелопмент ХХК | 
| 3 | Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах Хажуу-Улааны хайлуур жоншны ордын 1-р хүдрийн биетийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Баянтэгш импекс ХХК | 
| 4 | Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Хонхор загийн чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Салхит-Алтай ХХК | 
| 5 | Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хулман нуурын хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2 | Эрдэнийн босго ХХК | 
| 6 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Халзангийн хөндийн “Хашаат”, “Баруун шанд” нэртэй шороон ордуудыг техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Платинумланд ХХК | 
| 7 | Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших “Баруун ноён уул” нүүрсний ордыг ил аргаар ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Хур эрдэнэ баялаг ХХК | 
| 8 | Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумдын нутагт орших Хөтөл-1 ордыг ил аргаар ашиглах, эргэх зуухаар шохой үйлдвэрлэх техник, эдийн засгийн үндэслэл | Цементшохой ТӨХК | 
| 9 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Зүүн хэсэг" нэртэй тоосгоны шаврын ордыг ил уурхайн аргаар ашиглах, тоосго үйлдвэрлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл | Хэлтрэгэ ХХК | 
| 10 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Ногоон толгой-1" нэртэй тоосгоны шаврын ордыг ил аргаар олборлох, тоосго үйлдвэрлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл | Төгс-Эрхэс ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
